|
Монгол нэр: |
Сарнай |
|
Латин нэр: |
Rosa L. |
|
Бүл: |
Rosaceae |
|
Эх орон: |
Зүүн өмнөд Ази боловч зарим зэрлэг сарнай гэгдэх нохойн хошуу зэрэг нь Монголд хүртэл байдаг |
|
Таны туршлага: |
Бага зэргийн туршлагатай байхад л хангалттай |
|
Гэрэлтүүлэг: |
Хурц гэрэл |
|
Чийгшил: |
Өндөр |
Тасалгаанд голдуу: ремонтант, гибрид, пернетиан, полиант зэрэг сортын сарнайг тарьж ургуулдаг. Гадаад байдлаараа онц ялгаа байхгүй. Бүх төрлийн сарнай нь 5 ш том навчтай, 4 см орчим диаметртэй цэцэгтэй, анхилам тааламжтай үнэртэй, төрөл бүрийн өнгөтэй байдаг.
Та дэлгүүрээс бага зэргийн сарнайн бут худалдаж авсан бол түүнийг шилжүүлэн суулгахыг бүү яараарай. Сарнайгаа зүүн буюу зүүн өмнө зүгийн цонхон дээр байрлуулж, түүнийг шинэ микро уур амьсгалдаа зохицохыг хүлээх хэрэгтэй. Сарнайг хөрсний өнгөн хэсэг хатмагц л услана. Оройн цагаар нар жаргасны дараа буцалгаад хөргөсөн хүйтэн усаар шүрших шаардлагатай. Өдөр бүр шүрших шаардлагагүй. 5-7 хоногийн дараа Таны шинэ сарнай гундахгүй шарлахгүй өнгөө зассан харагдвал түүнийг шинэ өөрт нь тохирсон саванд шилжүүлэн суулгаарай.
Сарнайг шилжүүлэн суулгахдаа маш болгоомжтой, үндэсийг гэмтээлгүй суулгана. Сарнайн шинэ сав нь хуучин байсан савнаасаа диаметрээрээ 3-4 см-ээр, өндрөөрөө 5-7 см-ээр том байх шаардлагатай. Хэт том сав байж болохгүй. Сарнайнд маш тэжээллэг хөрс шаардлагатай байдаг. Хөрсний найрлагын 3:1 нь хар шороо, 3:1 нь малын өтгө бууцыг үртэстэй хольсон, үлдсэн хэсэгт хөрс сийрэгжүүлэгч эсвэл элс байх шаардлагатай.
Шилжүүлэг: Бэлдсэн савныхаа ероолд 1 см орчим керамзит байхгүй бол хайрга дэвсээд чийгшүүлж бэлдсэн хөрсөндөө сарнайгаа суулгана. 1-2 хонуулсан усаар ханатал нь усалсны дараа сүүдэрт эсвэл хойд талын цонхон дээр байрлуулна.
Нэг хоногийн дараа сарнайгаа бүрмөсөн байрлуулах газар нь тавина. Зүүн, зүүн өмнө талын цонх байвал маш тохиромжтой. Сарнайг зуны халуун өдрүүд өглөө оройд усалж болно. Сарын дараагаас сарнайндаа нэмэлт тэжээлийг \бордоо\ өгч эхэлнэ. 14 хоногт нэг удаа бордоно. Бордоог оройн усалгааны дараа хийнэ
Зуны турш услах, бордох, гундсан цэцэг, навчнуудыг түүж хаях зэрэг багахаан ажил гарна
Намар цаг агаар сэрүүсч ирэх үед сарнай цэцэглэхээ больсон үед өвөлжилтөд бэлдэж эхэлнэ. Эхлээд услалтыг багасгаж эхлэнэ. Хөрсийг 2-3 өдрөөр хуурай байлгаж дасгах ба сэрүүн газар байрлуулна. Сэрүүн бөгөөд электрон барааны \зурагт, компьютер г.м\ байрлуулбал сайн. Доороо 5 үетэй навч байхаар тооцоолж тайрна. Тайраагүй тохиолдолд Таны сарнай ирэх хавар нь маш удаж байж цэцэглэнэ. Тайрсан мөчирөө усанд хийж үржүүлгэнд бэлдэж болно. Мөчирөөс 2-3 долоо хоногийн дараа үндэс гарч эхэлнэ. Сайн үндэслэсний дараа хөрсөнд суулгахад ирэх хавраас цэцэглэх боломжтой.
Өвөл сарнайг бага зэргийн чийгтэй байлгана. Танай гэрт сэрүүвтэр өрөө байвал Таны сарнай азтай байна гэсэн үг. Тэр өрөөндөө өвлийн турш байлгана. Өвлийн улиралд Таны сарнай өсөхгүй, цэцэглэхгүй. Хаа нэг шүршиж, поддон буюу тосох тавгыг устай байлгах хэрэгтэй
Хавар сарнайнд шинэ навч, мөчирүүд бий болж эхэлнэ. 3 сараас услалтыг ойртуулж, 4 сараас маш сайн услах хэрэгтэй. 4 сараас нэмэлт тэжээлээр бордож эхэлнэ.
Сарнай юунд дуртай вэ? Зүүн, зүүн өмнө зүгийн цонх, цэвэр агаар, зуны турш маш сайн усалгаа, чанарлаг тэжээллэг хөрс, цэцэглэлтийн үед 7 хоногт 1 удаа бордох, сав нь багадаагүй байх зэрэгт маш дуртай.
Сарнай юунд дургүй вэ? Шилжүүлэн суулгах үед үндэсийг гэмтээхэд, хүйтэн ус, халуун дулаан өрөөнд өвөлжүүлэхэд, зун савыг наранд хэт их халаах, цэцэглээд дууссан хатсан цэцэг, навчнууддаа дургүй байдаг юм байна

танилцуулах болно.
